/Мета теги?>
5:21 AM Medee | |
| iPhone, iPod, iPad зэрэг төхөөрөмжүүд хэрэглэдэг хөл бөмбөгийн хорхойтнууд маш олон. Тиймээс тэдэнд зориулан iPhone, iPod, iPad төхөөрөмжүүдэд зориулсан "FIFA 12" тоглоомыг энд нийтэллээ. Өнгөрөгч баасан гаригт Electronic Arts-аас албан ёсоор гаргасан энэхүү тоглоом зөвхөн гэртээ, эсвэл ажлынхаа ширээний ард компьютер дээрээсээ тоглохоор хязгаарлагдахгүй дуртай тоглоомын хаана ч тоглох боломжийг олгож байгаа юм. Албан ёсны 22 эрх бүхий лиг, 500 эрх бүхий баг, 15.000 гаруй тоглогчоос бүрдсэн уг тоглоомонд жинхэнээр оршин байдаг 32 цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Удирдлагын шинэ систем нь бөмбөгийг урьд өмнөхөөс илүүтэйгээр нарийн нягт, яг таг удирдахад тусална. Торгуулийн цохилт, чөлөөт өшиглөлтийн аль алиныг бүрэн мэдрэгчээр хянах боломжтой. Тоглогчийг 360 градусын эргэлттэйгээр хөдөлгөөнийг нь хянах, удирдах боломжийг олгожээ. | |
| Мэдээний төрөл: Сонирхолтой мэдээ | Үзсэн : 462 | Нэмсэн : Budka | Tags: | Үнэлгээ: 0.0/0 | |
| HTML код | |
| BB код | |
| Линк |
| Нийт сэтгэгдэл: 1 | |
|
| |