/Мета теги?>
5:28 AM Гадаад мэдээ | |
| Өнгөрөгч Лхагва гариг буюу 2011 оны 9-р сарын 7-ны өдөр Москвагаас зүүн урагш 240 км-ийн зайд орших Yaroslavl хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Yak-42 онгоц Волга голын эрэгт осолдож, 43 хүн амиа алдсаны дотор Оросын мэргэжлийн хоккейн Lokomotiv Yaroslavl багийн тамирчид мөн Швед, Чех, Канад, Латви, Беларус, Словакын тамирчид, дасгалжуулагчид байсан байна. Онгоцонд явсан хоёр хүн хүнд бэртсэн байгаа аж. Тухайн үед цаг агаар тогтуун, нартай байсан бөгөөд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлж байгаагаар өндрөө авахаар чармайж байсан онгоц дохионы цамхгийг мөргөж хэдэн хэсэг бут үсэрсэн гэнэ. Беларусын нийслэл Минск хот руу нисэж явсан уг онгоцонд сууж явсан Lokomotiv-ын тамирчид Пүрэв гаригт болох Kontinental Hockey League-ын улирлын тоглолтын нээлтэн дээр Dinamo Minsk багийн эсрэг тоглох байжээ. Оросын онцгой байдлын сайдын өгүүлж байгаагаар уг онгоцонд 37 зорчигч, онгоцны 8 багийн гишүүн нийт 45 хүн явсны 43 нь харамсалтайгаар амиа алдаж, үлдсэн хоёр нь маш хүнд гэмтээд байгаа аж. Механик эвдрэл болон нисгэгчийн буруугаас болж онгоц сүйрсэн гэж мэргэжилтнүүдийн дүгнэлт гарсан бөгөөд үүнээс үүдэлтэй нэг асуулт үүссэн нь яагаад нисгэгч нар ослын тоормозыг ашиглахынхаа оронд хөөрөх явцыг үргэлжлүүлсэн юм бол гэсэн асуулт юм байна. Оросын иргэний агаарын тээврийн сайдын хэлснээр онгоц хоёр хөдөлгүүрээр газардаж, нисэж чадна, гэхдээ нэг хөдөлгүүр зогссон тохиолдолд хөөрч чадахгүй гэнэ. Хоккейн спортын түүхэн дэх хар өдөр болон үлдсэн энэ аймшигт үйл явдалтай дараах фото зургийн багцаар дамжуулан танилцана уу. | |
| Мэдээний төрөл: Бусад мэдээлэл | Үзсэн : 443 | Нэмсэн : Budka | Tags: | Үнэлгээ: 0.0/0 | |
| HTML код | |
| BB код | |
| Линк |
| Нийт сэтгэгдэл: 1 | |
|
| |