/Мета теги?>
3:39 PM From Dust [2011] | |
![]() Францын компьютер тоглоомын дизайнер Eric Chahi-гийн загварыг нь гаргаж, Францын компьютер болон видео тоглоомын томоохон хөгжүүлэгч, хэвлэгч Ubisoft компаний хөгжүүлсэн "From Dust" хэмээх видео тоглоомыг энд нийтэллээ. Энэ оны 8-р сарын 17-ны өдөр худалдаанд гарсан уг тоглоом мэргэжилтнүүдийн зүгээс машид тааламжтай саналыг хүлээн авсан бөгөөд тоглоом сонирхогч залуус та бүхний ч тааллыг хүлээж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ер бусын сонин этгээд, гайхам үзэсгэлэн төгөлдөр боловч маш аюултай ертөнцөд тоглоомын үйл явдал өрнөнө. Эрт балар цагийн омгийн хувь тавилан тоглогч таны гарт байх болно. Ар араасаа тасралтгүй өрнөх байгалийн сүрт үзэгдэл, хүчин зүйлсийн эсрэг амьд мэнд үлдэхээр тэмцэлдэж байгаа тухай харуулах тус тоглоомонд байгаль дэлхий таныг нухчин дарж, хүн төрөлхтөн үгүй болох уу, эсвэл хүн үр удмаараа дэлхий ертөнцийн эзэн болон амьдрах уу гэдэг нь зөвхөн тоглогч таны ур чадвар, ухаан бодлоос шалтгаалах болно. | |
| Мэдээний төрөл: Тоглоом | Үзсэн : 348 | Нэмсэн : HusLeN | Үнэлгээ: 5.0/1 | |
| HTML код | |
| BB код | |
| Линк |
| Нийт сэтгэгдэл: 0 | |