/Мета теги?>
3:43 PM Cars 2 [2011] | |
![]() Lightning McQueen хэмээх улаан өнгөт уралдааны машин болон түүний найз нөхөд, хүрээллийнхний тухай өгүүлэх Cars хүүхэлдэйн кино 2006 онд дэлгэцэнд гарснаар олон хүний үзэх дуртай киноны нэг болсон билээ. Тус киноны үргэлжлэл болох Cars 2 кино энэ оны 6-р сард нээлтээ хийсэн бөгөөд киноноос сэдэвлэн бүтээгдсэн "Cars 2: The Video Game" видео тоглоомыг та бүхэнд толилуулж байна. Avalanche Software-т хөгжүүлж, Disney Interactive Studios-т хэвлэн гаргасан энэ тоглоом Америкт 2011 оны 6-р сарын 21-ний өдөр худалдаанд гарчээ. Энэхүү third-person жанрын уралдаант тоглоомонд уралдааны машинуудын дүрд хувирсан тоглогчид дэлхийн хэмжээний, адал явдал, өрсөлдөөн тэмцэл дүүрэн уралдаанд оролцох боломжийг эдлэх юм. Шүүмжлэгчдийн зүгээс эерэг сайн үнэлгээнүүдийг авсан энэ тоглоомонд дөрөв хүртэлх тооны тоглогч өөр хоорондоо ялгаа бүхий 20 гаруй машинаас сонголтоо хийн уралдах ба тоглогчдын олон улсын бэлтгэлийн нэг хэсэг нь загварчилсан, аюултай даалгавруудад оролцох юм. Уралдаан Cars кино цувралаас сэдэвлэсэн The World of Cars Online шинэ виртуал ертөнцтэй холбоотойгоор явагдахаас гадна тоглоомын баатрууд болох Mater, Fillmore, Sarge нартай Radiator Springs-ийн ард байх шинэ ертөнцийг нээх, мөн тоглоомон дахь шагналуудыг авснаар тэднийгээ World of Cars Online дахь шинэ зүйлсийг нээхэд ашиглах гэх мэт боломжуудтай энэ тоглоом та бүхэнд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. | |
| Мэдээний төрөл: Тоглоом | Үзсэн : 406 | Нэмсэн : HusLeN | Үнэлгээ: 1.0/1 | |
| HTML код | |
| BB код | |
| Линк |
| Нийт сэтгэгдэл: 3 | |||||||||||||||
| |||||||||||||||